Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 18.4 хувьд хэвийн сайн, 55.3 хувьд дунд зэрэг, 26.3 хувьд муу үнэлгээтэй гарсан байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
5.3 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
11.8 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
42.1 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
10.5 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
30.3 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 17.1 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 82.9 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Говь-Алтайн аймгийн Есөнбулаг, Жаргалан сумдын нийт нутаг, Хөхморьт сумын Цоохор нуур, Хүйсийн говь, Сангийн далай багууд, Шарга сумын Сондуулт, Хамтын хүч, Улаантуг багууд, Цогт сумын Баян-Өндөр, Төгрөг, Гэгээт багууд, Баян-Уул сумын Баянговь, Баянхайрхан багууд, Тайшир сумын Галуут, Дэлгэр сумын Гуулин тосгон, Эрдэнэ сумын Өлзийт, Алтай сумын Бадрал баг, Төгрөг сумын Тунгалаг багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн, Бугат сумын Сүж, Ферм, Тонхил сумын Тамч, Төгрөг сумын Цагаанхайрхан, Цээл сумын Дэрстэй, Шарга сумын Баянгол, Хөхморьт сумын Завхангол, Тайшир сумын Хуримт багуудад 3-5 дахин хэтэрсэн, Дарив, Халиун сумдын нийт нутаг, Дэлгэр сумын Баянбуурал, Баянхайрхан, Баянхонгор, Баян-Өндөр багууд, Цогт сумын Рашаант, Баян-Улаан, Далан, Баянтоорой тосгон, Цээл сумын Баянгол, Жаргалт, Бүрэн багууд, Эрдэнэ сумын Цэцэгнуур, Цагаан-Уул, Сангийн далай багууд, Бигэр сумын Хүрэмт, Буудай, Мянгай, Төгрөг сумын Төгрөгийн эх, Хүрэнгол багууд, Тонхил сумын Алтайн-Оргил, Зүйл, Баян-Уул сумын Алтангадас, Баянбогд, Бугат сумын Гаханч, Тайшир сумын Далан багуудын нутагт даац 1-3 дахин хэтэрч гарлаа.
Энэ жил зуншлага оройтсон зарим нутгаар болон малын тоо ихтэй сумдын нутгаар даац хэтэрч гарсан байна.
Өвөл-Хаврын бэлчээрийн даац зарим нутгаар хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Хянасан: УЦУОШТөвийн дарга /Н.Алтантуяа/
ХААЦУ-ын инженер /М.Гүнбилэг/
2022-08-29